МА­ТАЙ 1 | Bible.is
МА­ТАЙ 1

1Аб­ра­ха­мын удам, Да­ви­дын удам, Есүс Хрис­тийн угийн ном.a 2Аб­ра­хам Исаа­кийг тѳрүүлж, Исаак Иа­ко­выг тѳрүүлж, Иа­ков Иу­да­ бо­лон ах дүү­сийг нь тѳрүүлсэн болой. 3Иу­да нь Пе­рез, Зе­ра на­рыг Та­ма­раас тѳрүүл­жээ. Пе­рез Хез­ро­ныг тѳрүүлж, Хез­рон Ра­мыг тѳрүүлж, 4Рам Ам­ми­на­да­быг тѳрүүлж, Ам­ми­на­даб Нах­що­ныг тѳрүүлж, Нах­щон Сал­мо­ныг тѳрүүлэв. 5Сал­монд Ра­ха­баар Боаз, Боазд Ру­таар Обед тѳр­жээ. Обед Иес­сийг тѳрүүлж, 6Иес­си Да­вид хаа­ныг тѳрүүлсэн би­лээ. Уриа­гийн эмээс Да­ви­дад Со­ло­мон тѳр­сѳн 7бѳ­гѳѳд Со­ло­мон Ре­хо­боа­мыг тѳрүүлж, Ре­хо­боам Абиа­г тѳрүүлж, Абиа Аса­г тѳрүүлэв. 8Аса Ие­хо­ща­фа­тыг тѳрүүлж, Ие­хо­ща­фат Ио­ра­мыг тѳрүүлж, Ио­рам Уз­зиа­г тѳрүүлж, 9Уз­зиа Ио­та­мыг тѳрүүлж, Ио­там Аха­зыг тѳрүүлж, Ахаз Хе­зе­киа­г тѳрүүлж, 10Хе­зе­киа Ма­нас­се­г тѳрүүлж, Ма­нас­се Амо­ныг тѳрүүлж, Амон Ио­сиа­г тѳрүүлэв. 11Ва­ви­лон уруу цѳ­лѳг­дѳх үед Ио­сиад Ие­ко­ниа бо­лон ах дүүс нь тѳр­жээ. 12Ва­ви­лон уруу цѳ­лѳгд­сѳ­ний да­раа Ие­ко­ниад Щеал­тиел, Щеал­тиелд Зе­руб­ба­бел тѳ­рѳв. 13Зе­руб­ба­бел Аби­ху­дыг тѳрүүлж, Аби­худ Елиа­ки­мыг тѳрүүлж, Елиа­ким Азо­рыг тѳрүүлж, 14Азор За­до­кийг тѳрүүлж, За­док Ахи­мыг тѳрүүлж, Ахим Елиу­дыг тѳрүүлж, 15Елиуд Елеа­за­рыг тѳрүүлж, Елеа­зар Мат­та­ныг тѳрүүлж, Мат­тан Иа­ко­выг тѳрүүлэв. 16Иа­ков нь Христ хэ­мээгд­дэг Есү­сийг тѳрүүл­сэн Ма­риа­гийн нѳ­хѳр Ио­се­фыг тѳрүүлсэн болой. 17Ийн­хүү Аб­ра­ха­маас Да­ви­д хүр­тэл арван дѳр­вѳн үе, Да­ви­даас Ва­ви­лон уруу цѳл­ѳг­дѳх хүр­тэл ар­ван дѳр­вѳн үе, Ва­ви­лон уруу цѳ­лѳгд­сѳ­нѳѳс Хрис­т хүр­тэл ар­ван дѳр­вѳн үе байв. 18Есүс Христ ийнхүү­ мэн­дэл­жээ. Түүний эх Ма­риа Ио­сеф­той сүй та­виад, дэр ний­лэ­хээ­сээ ѳм­нѳ Ариун Сүн­сээр хэв­лий­дээ хүү­хэд олсон нь мэдэгджээ. 19Нѳ­хѳр Ио­сеф нь зѳвт хүн бай­сан бѳ­гѳѳд Ма­риаг олны щивщиг бол­го­хыг үл хүс­сэн тул түү­нээс нуу­цаар са­лах бо­дол­той бай­ж. 20Ха­рин түү­нийг тийн бо­дож байхад, харагтун, Эзэ­ний тэн­гэр элч зүү­дэнд нь үзэг­дэж, —Да­ви­дын хүү Ио­сеф оо, Ма­риаг эх­нэ­рээ бол­го­хоос бүү эмээг­түн. Учир нь түүнд ол­доод бай­гаа нь Ариун Сүнс­нийх юм. 21Тэрээр нэгэн Хүү тѳ­рүү­лнэ, чи Түү­ний нэрийг Есүс гэж нэрийд. Тэр ард түм­нээ нүг­лээс нь авар­на гэж хэ­лэв. 22Эдү­гээ энэ бү­хэн то­хиолд­сон нь Эзэн эщ үзүү­лэг­чээр дам­жуу­лан айлд­сан нь бие­лэг­дэ­хийн тулд бѳ­гѳѳд ин­гэх­дээ 23«Ха­раг­тун, он­гон бүс­гүй хүүхэд олж, Хүү тѳ­рүүл­нэ. Тэ­гээд тэд Түү­нийг Им­ма­нуел (ор­чуул­бал «Бурхан бидэнтэй хамт») гэж нэр­лэ­нэ» гэ­сэн юм. 24Ио­сеф нойр­ноо­с сэрж, Эзэ­ний тэн­гэр эл­чийн ту­щаас­наар Ма­риаг эх­нэ­рээ бол­гоод, 25Хүүг тѳ­рүүл­тэл түү­нийг он­гон хэ­вээр нь байл­га­саар байв. Ио­сеф Түү­нийг Есүс гэж нэр­лэв.


Copyrighted Material
Learn More

will be added

X\